Бидний тухай

about us

Сайн байна уу? Манайхаар зочилсон танд баярлалаа.

Бидний хувьд гүйлт бол зүгээр нэг спорт биш харин тэсвэр, зориг, аз жаргал, өөрийгөө даван туулах аялал юм. Энэ аяллыг бид өөрсдөө туулж, олон улсын марафонд бэлтгэн, гараанд гарч байхдаа нэг зүйлийг гүн ойлгосон: зөв, чанартай бүтээгдэхүүн гүйгч бүрт үнэхээр чухал. Дэлхий даяар гүйлтийг дэмжих олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгааг бид судалж, өөрсдийн туршлага, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн дэлхийн шилдэг гүйлт болон уулын спортын брэндүүдийг эх орондоо нэвтрүүлэх зорилгоор gui.mn-ийг эхлүүллээ.

Бидний зорилго зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхэд оршихгүй. Бид гүйлтийн спортыг илүү олон хүнд ойртуулж, хэн бүхэнд хүртээмжтэй болгохыг хүсдэг. Гүйгч бүрийн алхамд урам өгч, хамтдаа өсөж хөгжин, халуун дулаан нэгдлийг бүтээх нь бидний үнэт зүйл юм.

Хамгийн гол нь бид эрүүл, идэвхтэй, эерэг нийгмийг цогцлоох их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа баяртай байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл